Буцах

Ройтерс Мэдээ • Европ • 489 өдрийн өмнө

Арилжааны стратегиа буцааж шалгах (Backtesting) хялбар арга

Backtesting бол таны арилжааны “сорилго” юм. Амжилттай стратеги гэдэг нь

Онцлох мэдээEducational
Арилжааны стратегиа буцааж шалгах (Backtesting) хялбар арга

Backtesting гэдэг нь таны боловсруулсан арилжааны стратегийг өнгөрсөн үнийн хөдөлгөөн дээр турших үйл явц юм. Энэ нь тухайн стратеги бодит нөхцөлд хэр үр дүнтэй байсныг шалгах боломжийг олгодог.

Арилжааны стратегиа буцааж шалгах (Backtesting) хялбар арга

Жишээ: Та “50 moving average дээр тулсан үед худалдан авна” гэсэн стратегитэй байлаа гэж үзье. Тэгвэл өнгөрсөн 1 жилийн график дээр энэ нөхцөл үүсэх болгонд орсон бол яасан бэ гэдгийг гараар эсвэл программ ашиглан шалгах нь backtesting юм.

Яагаад заавал Backtest хийх ёстой вэ?

Давуу тал

Стратегийн үр дүнг шалгах: Ашигтай эсэхийг харах, алдаа илрүүлэх

Эрсдэлгүй тест: Бодит мөнгө оруулахгүйгээр стратеги турших

Сэтгэлзүйг бэлдэх: Стратеги баталгаатай бол итгэлтэй арилжаа хийхэд тусална

Сайжруулалт хийх: Хамгийн үр дүнтэй нөхцлийг олж, стратегиа боловсронгуй болгох

Backtesting хийх хялбар 3 арга

1. Гараар Backtest хийх (Chart дээр) – хамгийн хялбар арга

🔹 Хэрэглэгдэх зүйлс:

  • TradingView (үнэгүй хэрэглэж болно)
  • Өөрийн стратеги (жишээ нь: Pin bar + support level)

🔹 Алхамууд:

  1. Chart дээрх цаг хугацааг хойш нь ухраа (баруун сум дарж лаануудыг нуух)
  2. Тухайн нөхцөл хангагдсан хэсгүүдийг хайж олно
  3. Тухайн цэг дээр орсон гэж төсөөлөөд:
    • Entry price
    • Stop loss
    • Take profit
  4. Үр дүнг тэмдэглэнэ (Excel дээр байж болно)
  5. Энэ үйлдлийг 20–50 удаа давтсанаар статистик гарна.

🔸 Давуу тал:

  • Стратеги ажиллах зарчмыг ойлгоход тусална
  • График унших чадвар сайжирна

2. Excel дээр Backtest хийх (Механик стратегид)

Жишээ:

  • Entry: 9:00 цагт 5 moving average дээр тулсан үед
  • SL: 20 пип
  • TP: 40 пип

Алхам:

  1. Өнгөрсөн ханшийн өгөгдлийг олох (MetaTrader → History center)
  2. Excel дээр дата оруулж нөхцөл бүрийг шалгах
  3. Орсон арилжаа бүрийн үр дүнг тэмдэглэх:
    • Хугацаа
    • Entry / Exit үнэ
    • Ашиг / Алдагдал
    • Win rate, RR гэх мэт тооцоо

Давуу тал:

  • Илүү тоон дүнтэй
  • Статистик гаргах боломжтой

3. Програмчилсан Backtest (Ахисан түвшний)

Хэрвээ танд код бичих чадвар байвал Python, Pine Script (TradingView), MQL4/5 (MetaTrader) ашиглан автомат backtest хийх боломжтой.

Ашиглагддаг платформууд:

  • TradingView – Pine Script
  • MetaTrader 4/5 – Strategy Tester
  • Python – Pandas, Backtrader library

Давуу тал:

  • Олон жилийн дата дээр хурдан шалгаж чадна
  • Үр дүн маш нарийвчлалтай гарна

Backtest-ийн үр дүнгээ хэрхэн үнэлэх вэ?

Үзүүлэлт

Win rate: Хэдэн % арилжаа амжилттай болсон

Average R:R: Дундаж ашиг:алдагдлын харьцаа

Max Drawdown: Хамгийн их дараалсан алдагдал

Total trades: Нийт хэдэн арилжаа туршсан

Profit factor: Ашигтай арилжаа / алдагдалтай арилжаа

Жич: 60%+ win rate, 1:2 буюу түүнээс дээш RR харьцаа нь ерөнхийдөө сайн үзүүлэлтэд тооцогдоно.

Зөвлөмж

  1. 20–30 арилжаагаар үр дүнгээ дүгнэх гэж бүү яар – 100+ оролт дээр тест хийж байж стратеги үнэлэгдэнэ.
  2. Эерэг үр дүн = Шууд бодит арилжаа биш! Эхлээд демо дээр турш.
  3. Backtest хийх явцад сэтгэл хөдлөл ордоггүй – Харин бодит арилжаанд ордог гэдгийг сана.
  4. Шударгаар тэмдэглэ – Алдааг нуух нь ирээдүйд их алдагдал дагуулдаг.

Дүгнэлт

Backtesting бол таны арилжааны “сорилго” юм. Амжилттай стратеги гэдэг нь зөвхөн сайн санаа биш, харин туршиж баталгаажсан, өгөгдөл дээр суурилсан систем байдаг. Та энэ аргаар арилжааны шийдвэрээ илүү итгэлтэй, үндэслэлтэй гаргаж чадах болно.

Төстэй мэдээ

Ройтерс Мэдээ • Европ • 71 өдрийн өмнө

Candlestick Pattern-уудыг бодитоор ашиглах нь

candlestick pattern бол форекс арилжааны маш хүчтэй хэрэгсэл мөн. Гэхдээ зөвхөн

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 90 өдрийн өмнө

Дансаа шатаахаас хамгаалах 5 арга

Дансаа хамгаална гэдэг ашиг олохоос дутахгүй чухал чадвар юм. Учир нь зах зээл

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 97 өдрийн өмнө

Smart money concept гэж юу вэ?

Smart money concept гэдэг нь institutional оролцогчдын логик хөдөлгөөнийг ойлгож тэдний мөрөөр

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 99 өдрийн өмнө

Мэргэжлийн арилжаачин хэрхэн арилжаанд оролцдог вэ

Мэргэжлийн арилжаачид зах зээлийг батлах гэж оролддоггүй. Тэд зөв байхыг бус ашигтай байхыг

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 100 өдрийн өмнө

Та яагаад байнга stop loss-д өртдөг вэ?

Stop loss-ийг зөв ашиглаж сурсан хүн л урт хугацаанд мэргэжлийн трейдер болж чаддаг.

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 106 өдрийн өмнө

Та яагаад ашигтай арилжаагаа эрт хаадаг вэ?

Ашгийг богино хугацаанд авах хандлага нь зөвхөн туршлагагүй арилжаачдад тохиолддоггүй

Educational