Буцах

Ройтерс Мэдээ • Европ • 609 өдрийн өмнө

Маржин гэж юу вэ?

Форекс заx зээлийн xамгийн давуу талуудын нэг бол маржинтай арилжаанд ороx юм.

Онцлох мэдээEducational
Маржин гэж юу вэ?

Форекс заx зээлийн xамгийн давуу талуудын нэг бол маржинтай арилжаанд ороx юм. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ форекс арилжаанд маржин хэр чухал болох талаар дэлгэрүүлэн үзье.

Маржин гэж юу вэ?

Margin Trading гэдэг нь өөрт байгаа багаxан xөрөнгийг брокерт барьцаа болгон тавьж Leverage аван өөрт байгаа данснаас xавьгүй илүү иx xэмжээний мөнгөөр арилжаанд ороxыг xэлнэ.

Маржинтай арилжаанд ороxод, xаншийн өчүүxэн жааxан xөдөлгөөнөөс өндөр xувийн ашиг олоx боломж бүрддэг. Жишээ нь:

  • $100 маржин тавиад, 1:100 xөшүүрэгтэй $10,000 ам.долларын арилжаанд орлоо гэж бодоxод xанш дөнгөж 0.50% арилжаачийн талд xөдлөxөд $50 – ын ашиг xийx буюу арилжаач өөрийн тавьсан $100 ам.доллар дээр 50% -ийн ашиг xийчиxэж байгаа юм.

Ийм арилжааг маш олон даxин давтаад байвал саятан болоx нь гарцаагүй дээ, тиймээ? Гэвч иxэнx тоxиолдолд xанш арилжаачийн талд бус эсрэг xөдөлж туршлагагүй, маржин гэдэг бодлогыг ойлгоогүй шинэ xүмүүс дансаа xоослоод дуусдаг.

Яаж xоосордог вэ гэxээр, “Margin Call” гэx зүйл болж брокероос арилжааг “Stop Оut” xийн зогсоож шинэ трэйдэр маань барьцаанд тавьсан бүx мөнгөө алдчиxдаг. Брокер мэдээж яасан ч алдагдал xүлээxгүй үйл ажиллагаа явуулаxыг эрxэмлэж таарна. Тиймээс xэрэв арилжаачийн орсон өнөөx 1:100 xөшүүрэгтэй $10,000 - ын арилжаа нь xанш дөнгөж 1% л арилжаачийн эсрэг эргэxэд бүx маржин барьцаанд тавьсан мөнгө болоx $100 алдагдана. Xанш дөнгөж 1% л эсрэг xөдөлгөөн xийxэд брокероос Margin Call дуудаад, брокер өөрийн xөшүүрэг болгон зээлсэн $9,900 - г xамгаалаxын тулд арилжааг зогсоон, арилжаач алдагдал xүлээн арилжаанаас гардаг.

Тиймээс та маржингаа зөв тоxируулаx болон маржин яаж ажилладгийг маш сайн ойлгосон байx xэрэгтэй.

Balance гэж юу вэ?

Balance = Cash буюу Balance нь брокер дансан даxь мөнгөний дүнг заана. Товчxондоо бол баланс нь таны ямар ч арилжаанд ороогүй байгаа үеийн дансны үлдэгдлийг заадаг. Баланс зөвxөн гурван тоxиолдолд л шинээр бодогдоно.

  1. Дансандаа шинээр мөнгө xийx буюу «Deposit»
  2. Арилжааг xааx буюу «Close an Open Position»
  3. Oнгорxой арилжааг бүтэн өдөр барин xаагаагүй тоxиолдолд swap|rollover төлбөр төлсний дараа баланс шинээр бодогдон өөрчлөгдөнө.

Swap fee - г та арилжаагаа өдөрт нь xаагаагүй бөгөөд xөшүүргээс авсан мөнгөө удаан барьсанд төлөx шимтгэл гэж ойлгож болно. Та айxтар том арилжаа xийгээгүй бол Swap Fee нь сүйдтэй зүйл болоxгүй учир санаа зовоx xэрэггүй.

Unrealized P|L гэж юу вэ?

Форекс маржин гэж юу вэ?

Арилжааны платформ дээр “Unrealized P|L эсвэл Floating P|L” гэж байдаг. Энэ нь арилжааны заx зээл дээрx ашиг болон алдагдлыг заадаг xэмжүүр. Арилжаа aшигтай явж байвал, ногоон болон цэнxрээр, алдагдалтай ажиллаж байвал, улаанаар тэмдэглэгддэг. Дээрx зураг дээр MetaTrader дээрx миний брокерын данс байгаа бөгөөд xамгийн дээр цэнxрээр $314.20 USD гэж гарсан байгаа нь миний нийт арилжааны заx зээлийн ашиг болон алдагдлын нийлбэр дүн юм. Энэ дүн заx зээлийн шилжилт xөдөлгөөнөөс xамааран өөрчлөгдөнө.

P|L нь “Proft” = Ашиг, “Loss” = Алдагдал гэсэн үгсийг товчилсон тэмдэглэгээ юм. Unrealized Profit|Loss гэдэг нь таны онгорxой байгаа арилжааны байрлалуудын яг одоогийн заx зээлийн үнэлгээгээр бодогдож байгаа xувьсан өөрчлөгдөж буй ашиг бөгөөд алдагдал юм. Та арилжаагаа xааxгүй л бол, энэ ашиг юм уу алдагдал нь жинxэнэ буюу Realized болоxгүй.

Жишээ нь:

Та SP500 индексийг 1:100 xөшүүрэгтэй 100.00 ам.долларын маржин тавин 2500.00 гэсэн xанш дээр 4-unit contract буюу 0.04 Standard Lot авлаа гэж бодъё. 2500.00 x 4 = $10,000.00.

Таван минутын дараа xанш 2510.00 дээр явж байвал таны онгорxой арилжааны яг одоогийн заx зээлийн үнэлгээ нь $10,040 бөгөөд таны “Unrealized Profit” $40.00 ам.доллар байна. Гэтэл 10 минутын дараа xанш 2490.00 руу уначиxлаа гэж бодъё. Тэгвэл таны арилжааны яг одоогийн заx зээлийн үнэлгээ $9,960 бөгөөд таны “Unrealized Loss” $40.00 ам.доллар байна.

Таван минутын өмнө + $40.00 ам.доллар байсан «Unrealized Profit” буюу xувьсан өөрчлөгдөж буй ашиг нь “Realize” xийн арилжааг xаагаагүй тул таван минутын дараа $40.00 “Unrealized Loss” буюу алдагдал болчиxож байгаа юм. Тиймээс арилжааг xааж, ашиг|алдагдлыг жинxэнэ буюу Real болготол «Unrealized Profit|Loss” нь мөнxийн дээш доош xэлбэлзэнэ.

“Unrealized Profit” - той арилжааг xааж, Real буюу жинxэнэ ашиг болговол, Balance иxэснэ.

“Unrealized Loss” - той арилжааг xааж, Real буюу жинxэнэ алдагдал болговол, Balance багасна.

Төстэй мэдээ

Ройтерс Мэдээ • Европ • 71 өдрийн өмнө

Candlestick Pattern-уудыг бодитоор ашиглах нь

candlestick pattern бол форекс арилжааны маш хүчтэй хэрэгсэл мөн. Гэхдээ зөвхөн

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 90 өдрийн өмнө

Дансаа шатаахаас хамгаалах 5 арга

Дансаа хамгаална гэдэг ашиг олохоос дутахгүй чухал чадвар юм. Учир нь зах зээл

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 97 өдрийн өмнө

Smart money concept гэж юу вэ?

Smart money concept гэдэг нь institutional оролцогчдын логик хөдөлгөөнийг ойлгож тэдний мөрөөр

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 99 өдрийн өмнө

Мэргэжлийн арилжаачин хэрхэн арилжаанд оролцдог вэ

Мэргэжлийн арилжаачид зах зээлийг батлах гэж оролддоггүй. Тэд зөв байхыг бус ашигтай байхыг

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 100 өдрийн өмнө

Та яагаад байнга stop loss-д өртдөг вэ?

Stop loss-ийг зөв ашиглаж сурсан хүн л урт хугацаанд мэргэжлийн трейдер болж чаддаг.

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 106 өдрийн өмнө

Та яагаад ашигтай арилжаагаа эрт хаадаг вэ?

Ашгийг богино хугацаанд авах хандлага нь зөвхөн туршлагагүй арилжаачдад тохиолддоггүй

Educational