Буцах

Ройтерс Мэдээ • Европ • 503 өдрийн өмнө

Copy Trading-ийн үүсэл хөгжил

Онцлох мэдээ
Copy Trading-ийн үүсэл хөгжил

Copy Trading хэрхэн хөгжиж байна вэ?

Хөрөнгийн зах зээл, ялангуяа форекс болон криптовалютын арилжаанд амжилттай арилжаачдын туршлагыг ашиглах Copy Trading буюу хуулбар арилжааны үйлчилгээ нь хурдтай хөгжиж, өргөн хүрээнд түгэх болсон. Энэ нь туршлагатай арилжаачдын стратеги, шийдвэрийг шууд даган дуурайх боломжийг хэрэглэгчдэд олгож, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгосон юм.

Энэхүү үйлчилгээ нь сүүлийн хорин жилийн хугацаанд хэрхэн үүсэж хөгжсөн, ямар технологи, зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчдийн хэрэгцээнд үндэслэн хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаар үе шаттайгаар авч үзье.

Эхэн үе (2005–2010)

Copy Trading анхны хувилбар 2005 онд үүссэн ба тухайн үед судлаачид арилжаачдын зан төлөвийг алгоритмаар дуурайлган хэрэгжүүлэх арга замыг олсон нь Copy Trading эхлэл байлаа.

Өсөлтийн үе (2010–2015)

Copy Trading нь дэлхий нийтэд түгхийн хэрээр хамгийн анхны бүрэн автоматжуулсан Copy Trading үйлчилгээг нэвтрүүлсэн компаниуд гарч ирэн хэрэглэгчдэд түгээсэн ба тухайн платформууд нь хэрэглэгчдийг туршлагатай арилжаачидтай холбож, тэр дундаа форекс зах зээлд хандах боломжийг олгосон юм.

Энэ үеийн гол дэвшлүүд:

  • Автоматжуулалт: Арилжаачид гар ажиллагаа шаардалгүйгээр арилжааг хуулбарлах боломжтой болсон.
  • Ил тод байдал: Платформууд арилжаачдын гүйцэтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (ашиг/алдагдлын харьцаа, арилжааны түүх, эрсдэлийн менежмент гэх мэт) үзүүлэх болсон.
  • Олон нийтийн оролцоо: Хэрэглэгчид бусад амжилттай арилжаачдын стратегиудын талаар хэлэлцэж, мэдээлэл солилцох боломжтой болсон.

Copy Trading үйлчилгээ крипто салбарт (2015–2021)

Дэлхий дахинд Криптовалютын ханш өссөнөөр арилжаачид улам ихээр Copy Trading сонирхсон ба тодорхой платформууд криптовалютын Copy Trading үйлчилгээг санал болгож эхэлснээр хэрэглэгчид шилдэг крипто арилжаачдын арилжааг хуулан гүйцэтгэх боломжтой болсон.

Энэ үеийн гол чиг хандлагууд:

  • Зах зээл тэлсэн: Copy Trading зөвхөн форексоор хязгаарлагдахгүй болж, криптовалют, хувьцаа, индекс зэрэг олон төрлийн хөрөнгөд хамаарах болсон.
  • Эрсдэлийн менежментийн хэрэгслүүд: Платформууд stop loss, хуулбарлах харьцааг тохируулах зэрэг эрсдэлийг хянах функцуудыг нэвтрүүлж, хэрэглэгчид өөрсдийн эрсдэлд тохируулан арилжааг хянах боломжтой болсон.
  • Аппликейшн: Гар утасны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Copy Trading нь мобайл аппликейшнээр илүү хүртээмжтэй болж, хаана ч, хэзээ ч арилжаагаа хянах боломжтой болсон.

Хиймэл оюун ухаанд суурилсан Copy Trading (2021 оноос хойш)

2021 оноос эхлэн Copy Trading нь нийгмийн анхаарлыг улам ихээр татах болсон бөгөөд хиймэл оюун ухаан (AI), machine learning (ML) зэрэг дэвшилтэт технологиудыг ашиглан арилжааны сонголт, эрсдэлийн менежментийг оновчтой болгоход чиглэсэн шинэ хандлагууд гарч иржээ.

Одоогийн гол чиг хандлагууд:

  • AI-д суурилсан платформууд: Энэхүү чиг хандлага гарч ирснээр Copy Trading-д алгоритм ашиглан зах зээлийн нөхцөл байдал, арилжаачны эрсдэлийн зэрэг дээр үндэслэн хэрэглэгч өөрийн дагах хамгийн ашигтай арилжаачдыг тодорхойлох боломжийг олгодог.
  • Хууль эрх зүйн зохицуулалт: Copy Trading арилжааг ашиглах хүмүүс олшрох тусам арилжааны ил тод байдал, эрсдэлийн үзүүлэлт зэргээс хэрэглэгчдийг хамгаалах зорилгоор Европ, АНУ, Ази зэрэг бүс нутгийн хууль зохицуулах байгууллагууд Copy Trading үйлчилгээтэй холбогдолтой журам хэрэгжүүлж эхэлсэн.

Copy Trading нь хөрөнгө оруулалтын ертөнцийг хэрхэн өөрчилж байна вэ?

Хөрөнгийн зах зээл дэх уламжлалт арилжаа нь гүнзгий мэдлэг, туршлага, цаг хугацаа шаарддаг байсан бол (Copy Trading) нь хэрэглэгчдэд мэргэжлийн арилжаачдын шийдвэрийг шууд даган дуурайх боломжийг олгосноор арилжааны ойлголт, оролцоог бүрэн өөрчилж байна.

1. Шинэ хэрэглэгчдэд нээлттэй оролцоо

Copy Trading нь санхүүгийн нарийн мэдлэггүй, эхэлж буй хөрөнгө оруулагчдад туршлагатай арилжаачдын стратегийг хуулан хэрэгжүүлэх боломжийг олгож, мэргэжлийн түвшний оролцоог хүртээмжтэй болгож байна.

2. Автоматжуулалт ба цаг хэмнэлт

Арилжааг автоматаар хуулбарлан гүйцэтгэх боломж нь хэрэглэгчдийг өдөр тутмын арилжааны шийдвэр гаргалтаас чөлөөлж, цаг хугацааг хэмнэж, үр ашигтай арилжаа хийх нөхцөлийг бүрдүүлдэг.

3. Ил тод байдал ба мэдээлэлд суурилсан шийдвэр

Copy Trading платформууд нь арилжаачдын ашиг, алдагдал, эрсдэлийн түвшин зэрэг үзүүлэлтийг дэлгэрэнгүйгээр харуулдаг болсон нь хөрөнгө оруулагчдад мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах боломж олгож, итгэлийг нэмэгдүүлж байна.

4. Хөрөнгийн төрөлжилт ба зах зээлийн хүртээмж

Эхэндээ зөвхөн форекс зах зээлд төвлөрч байсан хуулбар арилжаа нь криптовалют, хувьцаа, индекс зэрэг олон төрлийн хөрөнгийн хэрэгсэлд нэвтэрснээр хөрөнгө оруулалтын төрөлжилтийг хялбаршуулж, шинэ зах зээлд хандах боломжийг нээсэн.

5. Эрсдэлийн удирдлагын сайжруулалт

Орчин үеийн Copy Trading платформууд нь stop loss, хөрөнгө хуваарилалт, хуулбарлах хэмжээ зэргийг удирдах дэвшилтэт функцуудыг санал болгодог бөгөөд энэ нь хэрэглэгчид өөрийн эрсдэлийн хүлцэлд тохируулан арилжаагаа хянах боломжийг олгож байна.

MOTFX брокер нь Copy Trading үйлчилгээг Монгол хэрэглэгчиддээ 2024 оны 11 сард амжилттай нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын туршлагатай арилжаачдаас суралцах, тэдний арилжааг хуулбарлах боломжийг олгосон уг систем нь шинэ хэрэглэгчдэд зах зээлээс суралцах, ашиг олох үр дүнтэй арга юм.

Дүгнэлт:Copy Trading нь хөрөнгө оруулалтын салбарт хувьсал авчирсан технологи бөгөөд туршлагагүй хэрэглэгчдэд зах зээлд нэвтрэх боломжийг олгож, арилжааг автоматжуулж, илүү хүртээмжтэй, ил тод болгож байна. Ирээдүйд хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээний хослолоор энэхүү үйлчилгээ улам бүр ухаалаг, нарийн шийдэлтэй болох төлөвтэй байна.

Төстэй мэдээ

Ройтерс Мэдээ • Европ • 22 өдрийн өмнө

Санхүүгийн зах зээл: AI-ийн өсөлт ба Төв банкнуудын шийдвэр

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээл геополитикийн болон эдийн засгийн

Ройтерс Мэдээ • Европ • 27 өдрийн өмнө

Удирдах зөвлөлийн гишүүдийн зөрчилдөөнтэй байр суурь ба зах зээлийн савлагаа

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн Бодлогын зөвлөл (FOMC) суурь хүүгээ 3.50%–3.75% түвшинд хэвээр үлд

Ройтерс Мэдээ • Европ • 37 өдрийн өмнө

Дэлхийн санхүүгийн зах зээлийн долоодугаар сарын дунд үеийн тойм

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээл геополитикийн эрсдэл болон

Ройтерс Мэдээ • Европ • 71 өдрийн өмнө

Candlestick Pattern-уудыг бодитоор ашиглах нь

candlestick pattern бол форекс арилжааны маш хүчтэй хэрэгсэл мөн. Гэхдээ зөвхөн

Educational

Ройтерс Мэдээ • Европ • 84 өдрийн өмнө

Төв банкнуудын бодлогын хүлээлт ба макро эдийн засгийн үзүүлэлтүүд

Зургадугаар сарын эхний Баасан гарагт танилцуулагдах Хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байрны тай

Ройтерс Мэдээ • Европ • 90 өдрийн өмнө

Дансаа шатаахаас хамгаалах 5 арга

Дансаа хамгаална гэдэг ашиг олохоос дутахгүй чухал чадвар юм. Учир нь зах зээл

Educational